Гадаад дахь иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэх хугацаа өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-14 10:25:57

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлж буй.


Уг бүртгэлийн эцсийн хугацаа өнөөдрөөр тасалбар болж байгаа юм. Одоогоор, нэрсийн жагсаалтад 34 улс дахь 10221 иргэн бүртгүүлээд байна


Иргэд https://election.burtgel.gov.mn/request холбоосоор хандаж, цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн хандах бол https://consul.mn/news/c/162 холбоосоор орж, байршлыг тодруулах юм. 


Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам, эвслийн төлөө санал өгнө. Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагт гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм. 



相关新闻