Улиасны унгирлыг шатааж болохгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-06-17 19:54:42

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд 20:00 цагийн байдлаар НОБГ-т гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна. 


Улиасны унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг.

Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл ихэсдэг байна.

Иймд модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх,  асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг НОБГ анхаарууллаа.



相关新闻