ЖДҮ, үйлчилгээг дэмжиж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-21 09:57:28

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд хамтран ажиллах тухай санал солилцов.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар, “Улаанбаатар, Пусан хот 2016 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байна. Тухайлбал, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь өнгөрсөн онд Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа. Цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд далайн гаралтай хүнсний салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжихэд Пусан хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.


БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүхий талаар дэмжин, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

相关新闻