УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, нам эвслүүд хандив болон зардлын явцын тайлангаа хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид, нам эвслүүд авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа энэ сарын 25-нд Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвсэл энэ сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх юм.
Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигч, нам эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заажээ.