Гурван өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаадугаар сарын 28-ны баасан гарагт орон даяар согтууруулах ундаа болон түүгээр үйлчлэхийг хориглосон тухай бид мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоохоор болжээ.
Мөн олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад даалгажээ.Түүнчлэн гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт шилжүүлэх юм.