ТӨВ: Аймаг байгуулсны ойн баярыг 7 дугаар сарын 9-11-ний өдөр тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-02 09:53:09

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20 дугаар хуралдаан энэ сарын 1-нд болж, 11 асуудал хэлэлцэв.

 


Хуралдаанаар:

1. Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч II Богд Жибзундамба Хутагт Лувсандамбийлонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2. Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай

3. Тогтоолд нэмэлт оруулах тухай аймгийн ИТХ-ын 2023 оны 17 дуаар хуралдааны “Олон нийтийн цагдаагийн тоо тогтоох тухай” 05 дугаар тогтоол

4. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /Аймгийн ИТХ-ын 2023 оны 17 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт/

5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн тухай

6. Заамар сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

7. Зуунмод сумын дүгээр баг худалдааны гудамжинд байрлах худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн саналыг үндэслэн эзэмшиж буй газрыг дахин төлөвлөлтөд хамруулан, талбайн хэмжээ, байршлыг тогтоох тухай

8. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /Аймгийн ИТХ-ын оны ээлжит бус 7 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/

9. Хөрөнгө шийдвэрлэх тухай

10. Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгууль/

11. Гамшгийн эрсдэлийг бууруулахад шаардлагатай хөрөнгө шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. 

 

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц. Жамбалсүрэн: Өнөөдрийн хуралдааны гол асуудал болох Зуунмод сумын Номт 1 дүгээр баг худалдааны гудамжинд байрлах худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн саналыг үндэслэн эзэмшиж буй газрыг дахин төлөвлөлтөд хамруулан, талбайн хэмжээ, байршлыг тогтоохоор боллоо.

 

Мөн Төв аймаг байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баяр наадмыг 2024 оны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. Түүнчлэн энэ өдөр Монголын оюун санааны удирдагч, шашин соёлын нэрт зүтгэлтэн, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч халхын II Богд Жибзундамба хутагт, Дондовдоржийн Лувсандамбийдонмэгийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяртай хамтатган тэмгдэглэхээр төлөвлөв. 



相关新闻