"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөн, шинэчилж байна.
Тус замын
хойд талыг өргөтгөн, 3.5 метр
нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйн зам тус тус хийхээр төлөвлөжээ. Одоогоор зам талбайг 600 метр ухаад, 11 метр далан барьж, хөлдөхөөс хамгаалжээ.
Замын
эхлэл, төгсгөлд 180 метр газар чөлөөлөх асуудал үүссэнээс болж ажил бага зэрэг удааширч байна. “Дүнжингарав” худалдааны төвийн
уулзварт барьсан ногоон хашаа орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90
метр газрыг чөлөөлж, авто
замыг асфальт бетоноор хучихаар газар
чөлөөлөх талаар зөвшилцөж байгааг нийслэлийн
Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн
Б.Ганбат тэмдэглэв.
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэх юм. Одоогоор 13 байршилд 17.5 км авто замыг шинэчлээд байгаа юм.