“Чингис хаан” нисэх онгоцны буудал руу нийтийн тээвэр маргаашаас явж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн
тээврийн автобус маргаашаас үйлчилж
эхэлнэ.
Тодруулбал, Ч:19
“Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх
буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 6:20 цагаас 10:30 цагийн хооронд
автобус явах юм.
Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15 мянга, хүүхэд 7000 төгрөгөөр, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10 мянга, хүүхэд 5000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтойг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.