ХӨВСГӨЛ: Б.Нямбаяр хүүтэйгээ хамт 80 гаруй зодог шуудаг оёжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-04 12:57:58

Мөрөн, 2024 оны долоодугаар   сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Б.Нямбаяр 2015 оноос эхлэн зодог шуудаг оёж эхэлжээ.




Б.Нямбаяр “Монголчууд бид эрт дээр үеэс бөх хүнийг хүндэлж, хувцас хэрэглэлийг нь хоймортоо залж дээдэлж ирсэн. Тэгэхлээр зодог шуудаг бол яахын аргагүй бидний өв соёл юм. Энэ үнэт өв соёлыг оёж урлаж байгаадаа маш их бахархдаг. Би 3 хүүтэй. Одоо том хүү маань оёж сурсан, бүгдэд нь зааж сургана. Өнөөдрийн байдлаар хүүтэйгээ хамт 80 гаруй зодог шуудаг урласан” гэж ярилаа.




Тэрбээр өөрөө урлахын зэрэгцээ хүүдээ зааж сургасан байна.

Том хүү Н.Мөнхтулга энэ жил 9-р анги төгссөн. 14 наснаасаа эхлэн зодог шуудаг оёж сурчээ.

Эхлээд аавдаа туслах зорилгоор оёдог байсан. Одоо бол өөрөө их сонирхож хоббигоо болгосон байна. Хичээлээ тарж ирээд оёдог. Заримдаа захиалга их үед өглөө эрт босоод хичээлдээ явах цаг хүртэл оёдог гэдгийг ярьж байв.



Б.Нямбаяр удам дагасан оёдолчин гэдгийг хэлж байна. Түүний ээж П.Цэвэлмаа дээл, хувцас гутал сайхан урладаг байжээ.

Ээжийнх нь аав Пунцаг гэж нутаг хошуундаа алдартай хаад, ноёдын гутал, гөлөм зэргийн угалзыг оёдог оёдолчин байсан гэнэ.

 

相关新闻