ХӨВСГӨЛ: Элсэлтийн шалгалтад 1469 шалгуулагч хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-04 16:40:33

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд элсэлтийн шалгалтад 1469 шалгуулагч хамрагдана.


Шалгалтыг мөрөн сумын Ирээдүй, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр авч байна.


Тус аймагт элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар 60 хянагч багш, 20 зохион байгуулагч ажиллаж байна.


Арван судлагдахуунаар шалгуулагчийн тоог задалбал математик 904, монгол хэл 570, нийгэм судлал 740, англи хэл 715, орос хэл 14, газар зүй 37, физик 392, биологи 319, хими 308, Монгол улсын түүхээр 308 шалгуулагч тус тус сонгожээ.

相关新闻