ТӨВ: Хүүхэд, залуучуудын ордны спорт заалыг бүрэн засжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн
Хүүхэд залуучуудын ордны спорт заал, гадна шугамын засварыг орон нутгийн
төсвийн 289 сая төгрөгийн санхүүжилтээр хийж дуусгажээ.
Тухайлбал, спорт заалны заслыг 186 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Өнөших трейд" ХХК хийж
гүйцэтгэсэн бол дотор дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг 101 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тантра Энержи" ХХК хийсэн байна.
Спорт заал ашиглалтад орсноор өдөрт 300 гаруй иргэн үйлчлүүлэх боломж бүрдэх юм.