ТӨВ: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-04 16:06:52

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийт нутгаар 7 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орох тул үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Төв аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Туул, Хэрлэн зэрэг гол үерийн түвшнийг 5-40 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай түвшнийг 60 см даван үерлэх эрсдэл их байгаа тухай мэдээлэв.

 


Иймд голын ай сав, голдирол дагуу оршин сууж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өндөрлөг газар, аюулгүй бүс рүү нүүн шилжих, цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч байх, бага насны хүүхдийг цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед хараа хяналтгүй явуулахгүй байхыг сануулж байна.

 

Мөн голын ус үерлэсэн, аадар бороо орж байх үед малаа голоор гаргахгүй байх, автомашин, мотоцикл, морьтой голын ус гатлахаас аль болох татгалзаж зориулалтын зам, гүүрээр зорчих, аялагч амрагчид нуур, цөөрмийн уснаас хол байх, үнс нурмаа бүрэн унтрааж байхыг анхаарууллаа.

 

Төв аймгийн Онцгой байдлын газар сүүлийн хоёр сарын байдлаар үер усны холбоотой дуудлагаар 30 гаруй иргэнийг аварчээ. 



相关新闻