ӨВӨРХАНГАЙ: Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-04 16:34:43

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор Монгол Улсад анх  удаа тэмдэглэж буй “Төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.


Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 28 албан хаагч тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.


Өвөрхангай аймгийн хэмжээнд 193 байгууллагад 6308 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 4690 буюу 74,35 хувь нь эмэгтэй, 1618 буюу 25,65 хувь нь эрэгтэй албан хаагч байна. Үүнээс улс төрийн албан тушаалд 192, төрийн захиргаанд 679, төрийн үйлчилгээнд 5379, төрийн тусгай албанд 58 хүн ажиллаж байна.


Тэдгээрээс 18-24 насны 366, 25-34 насны 2037, 35-44 насны 1869, 45-54 насны 1573, 55-59 насны 360, 60-аас дээш насны 103 албан хаагч байна.

相关新闻