ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан үүрэгт ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-10 17:55:43

Засгийн газрын хуралдаанаар ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон З.Мэндсайхан өнөөдөр үүрэгт ажилдаа орлоо.

Тэрбээр үүрэгт ажилдаа орохдоо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн томоохон тулгуур болох эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

З.Мэндсайхан нь 2001-2014 онд хувийн хэвшилд гүйцэтгэх захирал, ерөнхий захирлын албан тушаал хашиж байгаад 2014 оноос Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ.

Ч.Ариунболд

相关新闻