Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. МАН-ын Бага хурал өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.
Тодруулбал, тус намын Удирдах зөвлөл энэ сарын 3-нд хуралдаж, Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон байдаг. Харин өчигдрийн Бага хурлаар Я.Содбаатарыг жинхэлсэн байна.
Тэгвэл нарийн
бичгийн даргаар Х.Алтай, Д.Сумъяабазар нарыг томилсон байна.