БНСУ-ын авто зам барих, засах туршлагыг Монголд нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл”хэрэгжүүлэх гэж байна.
Энэ төслөөр Монгол Улсын авто замын салбарт БНСУ-ын шинэ
техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, дадлагажуулахаас гадна цаг
уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд хийх боломжтой засварыг нутагшуулах аж.
Төслийг энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2028 он хүртэл 4
жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг ЗТХЯ мэдээлжээ.