3арим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
3асгийн газрын бүтэц, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд, хамт
өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг гишүүдийн 89.7 хувь нь дэмжлээ. Дараа нь зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын дарга тогтоолын төслийг танилцуулжээ.
Тогтоолын төсөлд УИХ-ын
гишүүн Д.Жаргалсайхан, Б.Уянга нарыг УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын
байнгын хорооны, Б.Найдалаа, Ө.Шижир, Л.Энхнасан нарыг УИХ-ын Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, П.Наранбаярыг УИХ-ын
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Н.Алтаншагай, С.Эрдэнэболд
нарыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Б.Мөнхсоёл, Ц.Туваан
нарыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Батсуурийг УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хорооны, О.Амгаланбаатар, Т.Доржханд, Б.Пунсалмаа
нарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны, О.Алтангэрэлийг УИХ-ын Хууль зүйн
байнгын хорооны, Ц.Баатархүүг УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.
Мөн УИХ-ын гишүүн
Н.Алтаншагай, Н.Наранбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр нарыг УИХ-ын
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Уянгыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн
байнгын хорооны, О.Амгаланбаатар, Б.Найдалаа, С.Эрдэнэбат нарыг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын байнгын хорооны, Б.Пунсалмааг
УИХ-ын Инновац, цахим
бодлогын байнгын хорооны, М.Ганхүлэг, Л.Энхнасан нарыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ө.Шижирийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны,
Б.Мөнхсоёл, Б.Түвшин, Д.Цогтбаатар нарыг УИХ-ын Төсвийн
байнгын хорооны, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нарыг УИХ-ын Хууль зүйн байнгын
хорооны, Ж.Батсуурий УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв. Тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 83.1 нь хувь нь дэмжсэн юм.
Хуралдаан түр завсарлаж, Байнгын хороодын хуралдааны
дараа чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхийг УИХ-ын ХМОНХГ мэдээлэв.