ХӨВСГӨЛ: Аймгийн баяр наадам шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-09 12:27:34

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Хөвсгөл аймаг байгуулсны 93 жилийн ойн баяр наадам өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаанаар эхэллээ.



Уралдаанд 40 гаруй хурдан хүлэг уралдсанаас Баянзүрх сумын уяач О.Баатарын бор түрүүлж, Мөрөн сумын уяач Ч.Отгон-Эрдэнийн хээр аман хүзүүдэж, гуравт Тариалан сумын Ц.Отгонтодрохын бор, Алаг-Эрдэнэ сумын уяач Б.Сүхбаатар хонгор  алаг дөрөвт, Тариалан сумын Д.Даваабаатарын хонгор халзан айрагдлаа.




Өнөөдөр хязаалан, сонгомол дээд насны морьдын уралдаан болж, маргааш баяр наадмын нээлт болно.

 



相关新闻