Наадмын нээлтийн тоглолтыг маргааш орой дахин толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-07-10 10:31:57

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийг энэ сарын 11-нд 22:00 цагт дахин тоглохоор болжээ.


Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо ийнхүү олгох юм.

Тасалбарыг өнөөдөр 16:00 цагаас эхлэн худалдах юм. Энэ жилийн наадмын нээлтийн  ерөнхий продюсерээр Г.Маргад-Эрдэнэ, ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, ерөнхий зураачаар Л.Батбилэг, гүйцэтгэх продюсерээр Н.Эрдэнэ нар тус тус ажиллаж байна.



相关新闻