Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-07-10 15:08:37

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр маргааш өдөр ахиухан хэмжээний бороо орно.


Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11-нд Хөвсгөл, Архангайн нутаг, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыгЦаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.


7 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар/, зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см,  Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна. 


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй тул дээрх голууд болон гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. 


相关新闻