Соёолонгийн түрүү морь Булган аймгийн Сэлэнгэ сумаас тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд 217 хурдан хүлэг бүртгүүлснээс 152 нь гарааны зурхайгаас эргэв.
Үүнээс Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач
Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, Сүхбаатар аймгийн
Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ аман хүзүүдлээ.
Тэгвэл гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан, тавд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн Буган хээр үрээ хурдлав.