ХӨВСГӨЛ: Бөхийн барилдаанд сумын заан Н.Дэмбэрэлцэрэн түрүүлж аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-12 23:04:35

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.



Тус барилдаанд Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн түрүүлж аймгийн арслан цол, Цагаан-Уул сумын харьяат аймгийн нэмэх начин Г.Бат-Эрдэнэ үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.


Мөн Цагаан-Үүр сумын залуу бөх  Г.Өнөрбат 5 давж аймгийн начин боллоо.

 

相关新闻