20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ баг “Гурван үндэстний цом”-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан “Гурван үндэстний цом”-ын тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах гэж байна.
Тус тэмцээн энэ сарын 23-28-нд Умард Марианы Арлуудад болно. Монгол, Гуам, Умард Марианы Арлуудын шигшээ баг оролцох тус тэмцээнд багууд хоёр тойргийн системээр өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, нэг баг дөрвөн тоглолт хийнэ гэсэн үг.
Монголын шигшээ багийнхан өдгөө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг шигшээ багийн бэлтгэлийн төвж байрлаж байгаа бөгөөд гурав хоногийн дараа Умард Марианы Арлуудыг зорих юм.
Тоглолтын
хуваарийг танилцуулъя.
Долоодугаар сарын
23
Умард Марианы
Арлууд vs Монгол
Долоодугаар
сарын 24
Монгол vs Гуам
Долоодугаар
сарын 26
Монгол vs Умард Марианы Арлууд
Долоодугаар сарын
27
Гуам vs Монгол
Бүх тоглолт Улаанбаатарын
цагаар 16:00 цагт болно.