Монголын шатарчид нэг өдөрт 177 өрөг тогложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ФИДЕ буюу Олон Улсын шатрын холбооны 100 жилийн түүхэн ойн баярын хүрээнд ФИДЕ-оос санаачлан Геннисийн дээд амжилт тогтоож, түүхэн амжилт бүтээх төслийг олон улсад зохион байгууллаа.
Уг санаачилгад Монголын шатрын холбоо нэгдэн “Улаанбаатар” блиц тэмцээнийг зохион байгуулан, 177 өрөг тогложээ. Олон Улсын шатрын холбооноос Геннисийн амжилт тогтоох оролдлогод манай шатарчдын 177 өрөг бүртгэгдсэн болохыг мэдэгдсэн байна.
Ташрамд сонирхуулахад, ЮНЕСКО-гоос жил бүрийн долоодугаар сарын
20-ны өдрийг “Олон улсын шатрын өдөр” болгосон баталсан. Улмаар 1966 оноос хойш
дэлхийн олон сая шатарчин энэхүү өдрийг тэмдэглэсээр ирсэн юм.