ОУХМ Б.Баасанхүү Олимпын наадмын алтан медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-07-27 22:11:01

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Парис-2024”  зуны Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол Улсаас 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү өрсөлдөв. Тэрбээр C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн  Нарваез Габриелатай барилдаж ялсан юм. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт яллаа.


Манай тамирчин “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай  олимпын аваргын төлөө хүч үзнэ. 


Цунода Нацуми 1992 онд төрсөн, Жудо бөхийн ДАШТ-ний 3 удаагийн аварга, Азийн наадмын 2 удаагийн аварга, Дэлхийн Их Дуулга тэмцээний 5 удаагийн аварга юм.

相关新闻