Баруун болон төвийн аймгуудын зарим газраар аадар бороотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар,
2024 оны долоодугаар сарын 28
/МОНЦАМЭ/. Цаг
уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд нутгийн хойд
хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, борооны
өмнөх нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны долоодугаар сарын 28-ны 8 цагаас 20 цаг
хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг,
төвийн аймгуудын зарим газар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар
баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын
хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
Улаанбаатар хот
орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
Багануур орчмоор: мөн үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
5-10 метр. 24-26 хэм дулаан байна.