Нийт ашгийн 30-аас доошгүй хувийг ногдол ашигт хуваарилах бодлого барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-13 16:56:45

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж байна.


I ангилалд бүртгэлтэй “Монос Хүнс” ХК-ийн орлого энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 7 хувиар буурч байсан бол II улиралд 17 хувийн өсөлттэй гарчээ. Эхний хагас жилийн байдлаар компаний борлуулалтын орлого 6 хувь өсөхөд шингэн хүнсний борлуулалт голлон нөлөөлсөн байна.

“Монос Хүнс” болон “Монос Косметик” компаниуд эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхэлсэн бөгөөд эхний хагас жилд Киргиз улс руу 30.000 ам.долларын экспорт хийж өнөөдрийн байдлаар Бишкек хотын “Лекарь” сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар борлуулж байна.


Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Газар Шим үйлдвэр”-ийн цэвэр борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 20.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсжээ. Үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлж, шинэчилсэн зохион байгуулалт хийснээр нөөшилсөн ногооны үйлдвэрлэл 25.3 хувиар, “Артишок” ундааны үйлдвэрлэл 41 хувиар тус тус өсжээ. Тус үйлдвэр хүнсний ногооны механикжсан агуулах барих ажлыг эхлүүлж, шинээр 6 төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэх аж.

2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 5.6 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 4.68 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь тайлант хугацааны ашгийн 86 хувь болжээ. Нийт ашгийн 30-аас доошгүй хувийг ногдол ашигт бодлого баримталж, хэрэгжүүлж байна.


Мөн I ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК-ийн цэвэр борлуулалтыг орлого 2024 оны эхний хагас жилд 649 тэрбум төгрөг, цэвэр ашиг 108 тэрбум төгрөгт хүрч тус тус өсжээ. Борлуулалтын орлого сүү сүүн бүтээгдэхүүн, ус ундаа болон “Дижитал концепт” ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарчээ.

2023 оны хагас жилд нэгж хувьцаанд 44 төгрөг, 2024 оны нэгдүгээр хагас жилд нэгж хувьцаанд 55 төгрөгийн ногдол ашиг зарласан байна.

相关新闻