НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежерийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ сарын 15-нд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэмийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс болон ОУШХБ хоорондын хамтын ажиллагаа, цаашид тус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хилийн чанадад оршин суугаа монгол иргэд, тэдний үүсгэл санаачилгын байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.