Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-08-17 13:50:10

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 17, 18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Наймдугаар сарын 17-20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун аймгуудаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм дулаан.



Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна.


Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 30-35 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

  • Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
  • Багануур орчмоор: Мөн үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.
  • Тэрэлж орчмоо: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


相关新闻