Нутгийн хойд хэсгээр хур бороо их байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нөөс 26-ныг хүртэлх хугацаанд ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр хур бороо элбэгтэй байхыг анхааруулж байна.
19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав
газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим
газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн
хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын
нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын
нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн
аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар
бороо, бороо орох аж. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, секундэд 5-10 метр
хүрнэ.
Агаарын температур шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 3-8, Алтайн өвөр говиор
18-23, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Дархадын хотгороор 25-30, Алтайн өвөр говиор 30-35 градус халуун, бусад
нутгаар бага зэрэг сэрүүн. Шөнөдөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11, говийн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20, бусад нутгаар 11-16, өдөртөө Туул,
Тэрэлж голын хөндийгөөр 19-24, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 27-32,
бусад нутгаар 24-29 градус дулаан байх нь.
Улаанбаатар хот орчимд 21, 25-нд бороотой, 22, 24-нд бага
зэрэг бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд салхи
секундэд 4-9 метр. Агаарын температур 25-нд бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө 10-15,
өдөртөө 19-24, бусад хугацаанд шөнөдөө 13-18, өдөртөө 22-27 градус дулаан
байна.