СҮХБААТАР: Гурван түмэн адууны баяраа тэмдэглэлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-08-21 09:45:42

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Адууны нутаг Дарьганга сум "Гурван түмэн адууны баяр"-аа өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ. 

 

Энэ хүрээнд гурван насны хурдан морины уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан, "Адуучин" тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн  монгол адууг хайрлан хамгаалах, түүнийг дагасан соёл, өв уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ туршлага судлах зорилгоор Дарьгангын малчин залуусын уулзалт зөвлөгөөнийг хийсэн байна.