“Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын ажлыг урагшлуулснаар нүүрсний экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Хятадын талаас тавьж буй нүүрс худалдах, худалдан авах, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг үүрэг болгосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон 14
мега төслийн жагсаалтын эхэнд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын
бүтээн байгуулалтын ажил бичигдээд буй. Тус бүтээн байгуулалт 2014
онд анх тухайн үеийн Эдийн засгийн сайд БНХАУ-ын Худалдааны сайдтай хамтын
ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар ажил нь эхэлж байсан. Зарим шалтгааны улмаас уг ажил
өнөөдрийг хүртэл удааширсан байдалтай байна.
“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын ажлыг
урагшлуулснаар нүүрсний экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ. Энэхүү нөхцөл
байдал нь цаашид эдийн засаг тэлэх боломж бүрдүүлнэ” гэв.