ЗАВХАН: Аялахад тохиромжтой Сангийн далай нуур
ФОТО МЭДЭЭУлиастай, 2024 оны наймдугаар сарын
22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Сангийн далай нуур нь монгол
орны аялахад тохиромжтой нууруудын нэг юм.
Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давст нуур юм. Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумуудын хооронд байрлана.
Нуур орчмын газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм.
Сангийн далай нуур, Завхан аймгийн Их-Уул сумын Мэргэний үзүүр, Гэрэл зургийг П.Баатарзоригт
Сангийн далай нуурын үдэш, Завхан аймгийн Их-уул сум, Гэрэл зургийг П.Баатарзоригт
Сангийн далай нуурын өглөө, Завхан аймгийн Их-Уул сум, Гэрэл зургийг П.Баатарзоригт
Сангийн далай нуур, Хөвсгөл аймаг, Гэрэл зургийг Б.Баяр
Сангийн далай нуурын цэцэг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Гэрэл зургийг Б.Баяр
Сангийн далай нуур, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум
Сангийн далай нуур Хөвсгөл аймаг