Богд уулан дахь булгийг хашиж хамгааллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-08-28 16:18:56

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд энэ онд шинээр тоолсон булгийг хашиж, хамгааллаа.


Усны газар, Туул голын сав газрын захиргаа, мэргэжлийн бусад байгууллага хамтран өнгөрсөн тавдугаар сард Туул голын ай сав дагуух усны ундарга, булаг, шанд горхиудыг тоолжээ.


Тооллогоор Богдхан ууланд 4-5 булаг, шандыг шинээр бүртгэж, хамгаалалтын захиргаанаас тэдгээр булаг, шандыг хамгаалах ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Чулуутын аманд шинээр бүртгэсэн булгийг “Даяанчийн булаг” гэдэг бөгөөд мэргэжлийн байгууллагаас усны дээж авч шинжилж байгааг БОУАЯ мэдээлэв. 

相关新闻