"THIS IS NOW" үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-29 17:10:09

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Германы RKB уран бүтээлчдийн холбоо, Монголын Урчуудын Эвлэл хамтран "THIS IS NOW" үзэсгэлэнг дэлгэлээ.


Үзэсгэлэнг нээж Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат хэлэхдээ Наян жилийн түүхтэй Монголын урчуудын эвлэл өдгөө 700 гаруй уран бүтээлчийг нэгтгээд байна. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн маргаашийн түүхийг бичиж цаашдын олон хамтын ажиллагааны эхлэл болно хэмээн онцлов.



Үзэсгэлэнд 23 уран бүтээлчийн 70 гаруй бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, Монголоос 11 уран бүтээлч өөрийн сэтгэлийн гүн дэх хүсэл тэмүүллийг уран бүтээлээр дамжуулан үзэгчидтэй хуваалцаж байна.



Түүнчлэн Соёлын элч, зураач Ц.Ган-Эрдэнэ Миний хувьд Усны дусал бүтээлээр оролцлоо. Уг үзэсгэлэнгийн хүрээнд хоёр орны уран бүтээлчид тус тусын орны соёл, өв уламжлалтай танилцах, Монголын нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой”-г онцолсон юм. Түүний санаачилсан, хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны илрэл болсон тус үзэсгэлэн есдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.                                                                     Д.Халиунаа

            










相关新闻