Залуу малчдыг дэмжиж ажилгүйдлийг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт ажилгүйдлийн түвшин, төв суурин газраа хамгийн их байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн хүүхэд залуус сургууль номын мөр хөөн мэргэжил боловсролтой болж байгаа ч төгсөж ирээд аймаг орон нутагт мэргэжлээрээ ажиллах боломж тааруу байна. Эдгээр залуус малаас хол хөндий өсдөг тул мал маллаж, ахуй амьжиргаагаа өөд нь татаж тэр бүр чадахгүй байгааг албаныхан хэлж буй юм. Ажилгүй ажил идэвхитэй хайгч иргэдийн 70 орчим хувийг төв суурин газрын иргэд залуучууд эзэлж байна.
Ажилгүй 1470 иргэн бүртгүүлснээс 60 орчим хувь нь их дээд сургууль төгссөн иргэд байна. Тиймээс аймгаас бодлогоор ахмад, туршлагатай малчид нь залуу малчдад арга туршлагаа өвлүүлж залуу малчдыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой залуучуудын ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахыг бодлогоор дэмжин ажиллахаа аймгийн удирдлагууд мэдэгдлээ.
Б.Мягмарсүрэн/Завхан/