ТӨВ: Энэ хичээлийн жилд 32 сургуульд 21473 хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-02 15:34:41

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд 21473 хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 1985 хүүхэд орж байна.


Түүнчлэн төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт хамран сургах тойргийн 2-5 насны 7907 хүүхэд хүмүүжинэ.


Боловсролын салбарт 2016 оноос хойш 11 сургууль, 21 цэцэрлэг, 14 дотуур байр ашиглалтад орсон байна. Мөн 2024 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр цэцэрлэг, сургуулиудад 2.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, 9 сумын сургуульд хүүхдийн автобус, боловсролын салбарын бүх багш нар зөөврийн компьютертэй болжээ. 



相关新闻