Ихэнх нутгаар сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр маргааш, нутгийн зүүн хойд хэсгээр нөгөөдөр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь тал хээрийн нутгаар салхитай байна.
Иймд цаг
агаарын мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах, бусдадаа
дамжуулах, түгээх, сэрэмжлэх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай
байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй зорчих, дулаан хувцаслах зэргээр бэлэн байдлаа
хангахыг ОБЕГ-аас анхаарууллаа.