"Ногоон технологи-2024" үзэсгэлэн зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг багасгах, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 18-19-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Үзэсгэлэнд оролцогч “Төвшинсайхан ТББ” нь дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг авах, “Эко-тайхи” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд малын дайвар бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж буй бүх төрлийн таримал ургамалд зориулсан 1 кг-аар савласан 80-100 ширхэг уут бордоог үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үнэгүй тараана. Бусад аж ахуй нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэнд
байгаль орчинд ээлтэй үйл
ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэд, олон нийт, олон улсын
байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд оролцох юм.