Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 6.5 хувиар нэмэгдсэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 6.5, өмнөх оны эцсийнхээс 5.2, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгдсэн байна.
Хангайн бүсэд
барааны бүлгийн үнэ өнгөрсөн сард 7.6, баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ
12.6, хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2, баруун бүсэд хүнсний бус бүлгийн
үнэ 7.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо
мэдээллээ.