“Шүүдэр дундуур” кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“UB film” студийн бүтээл "Шүүдэр дундуур” уран сайхны кино өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэлнэ.
Тус кинонд эцэг эхийн хайр, хүн хүнээ гэсэн сэтгэл, залуусын хүсэл мөрөөдөл, хайр дурлал болон, Монгол ахуй амьдрал, Буриад зон олны аж амьдралыг харуулах юм.
Ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн тус киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн, ерөнхий продюсераар М.Зоригт ажилласан байна.
Киноны гол дүрд МУГЖ Ц.Төмөрхуяг, жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тогложээ.
Ж.Болор