Завханы 86 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-15 01:33:05

Завхан аймаг 2016-2017 оны өвөл хаврын бэлчээрийн даац, бэлчээр ашиглалтын нарийвчилсан судалгааг гаргажээ.

Судалгаанд Завхан аймгийн 2016-2017 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг сум, баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбай хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар нь тооцож гаргасан байна. Энэ жил Завхан аймагт зуншлага сайн, нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн 20 хувь нь гандуу байсан. Тэгвэл энэ намар хур тунадастай, тогтуун намар болж байна.

Бэлчээрийн даацыг нийт нутгаар нь тооцвол 73 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 13 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, долоон  хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл нутгийн 86 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар есөн сумын 16 багийн нутагт бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Нутгийн 14 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг судалгаа харуулж байна.

Б.Мягмарсүрэн/Завхан/

 

相关新闻