Б.Сүхбат Зүүн Азийн тэмцээнд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хятадын Вэнжоу хотод эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатарын удирдлагад эрэгтэй зургаа, эмэгтэй долоон тамирчин зодоглож байгаа билээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д Э.Буянцагаан, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д П.Өсөхбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Отгонжаргал, 52 кг-д Б.Гүндэгмаа, 57 кг-д Д.Болор-Эрдэнэ, 63 кг-д О.Саруул, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д Э.Энхзул нар барилдахаар Хятадыг зорьсон юм.
Тэгвэл өчигдөр
эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат алтан медалиар
энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэр "D" хэсгийн тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, улмаар Хятадын хоёр тамирчныг дараалан буулган авсан. Ингээд финалд Лин Чон Юүг буулган авснаар алтан медаль хүртжээ. Түүний хувьд Варшавын нээлттэй
тэмцээнээс хүрэл, өсвөрийн ААШТ-ээс мөнгө, залуучуудын ААШТ-ээс хошой хүрэл
медаль хүртэж байсан билээ.