Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-16 21:33:19
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж буй эл үед Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут ажлаа хүлээж авснаасаа хойш хийсэн зарим ажлаа хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулж тайлагналаа.

Тухайлбал, ЗДТГ Гадаад харилцааны алба байгуулах зорилтын хүрээнд БНЧУ, БНЭУ, АНУ-ын элчин сайд болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзахын дашрамд БНСУ-ын Шихэн хоттой Орхон аймаг ах дүүгийн харилцаа тогтоох зорилгоор Засаг дарга Д.Батлут албан айлчлал хийсэн талаараа сэтгүүлчдэд тайлагнав. Мөн 10 оюутанд 7 сая төгрөгийн “Оюутны тэтгэлэг” олгов.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд хагас коксжуулсан нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулж 35 орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсдад олгох бэлтгэл ажлыг хийж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻