Циркээс Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-04 09:07:00

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Циркээс Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг өнөөдөр 22:00 цагаас энэ сарын 6-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.


Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

相关新闻