ЗАВХАН: Санал хураалт 49.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-11 14:59:08

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц 49.5 хувьтай байна.


Аймгийн төв Улиастай сум хамгийн олон сонгогчтой буюу 10684 сонгогч бүртгэлтэй байна. Үүнээс 15.00 цагийн байдлаар 4322 сонгогч саналаа өгч, санал хураалт 43 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 40-65 насны иргэд саналаа идэвхтэй өгч байна.


Бүх хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байна. Хэрвээ төхөөрөмжид ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд бүс бүрд буюу, Улиастай Тосонцэнгэл, Отгон, Дөрвөлжин Асгат суманд 7 санал тоолох төхөөрөмж нөөцөд байна. 15.00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалт хэвийн ямар нэгэн зөрчилгүй байна гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

相关新闻