Шинэ зочид буудал удахгүй ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрдэнэагаанд суманд БНХАУ-ын 1 тэрбум 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 80 ортой зочид буудал ашиглалтад ороход бэлэн болжээ.
Уг зочид буудал нь дотроо ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, хурлын танхимтай юм. Сүхбаатар аймгийг хөгжүүлэх үндсэн дөрвөн чиглэлийн нэг болох хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү зочид буудлыг хилийн суманд хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу харилцан дэмжлэг үзүүлэх гэрээгээр барьж ашиглалтад хүлээн авч байгаа юм.
Т. Одончимэг