Нэг сая гаруй иргэнд цахим гарын үсэг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-14 10:05:02

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг сая 127,388 иргэнд цахим гарын үсэг олгоод байна.


Түүнчлэн, “Тридум Кэй ХХК 14 920, “Монпасс СА ХХК 76 389, “Ньюкомпасс ХХК 42 131 гарын үсэг олгожээ. Цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn docx.gov.mn сайтууд ашиглаж байна.


ЦХИХХЯ-ны санаачилгаар цахим гарын үсгийн хэрэглээг нэмэх, тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор "Шийдэлтэй уулзалт |Цахим гарын үсэг" нээлттэй хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах аж. 

相关新闻