Авто замын засварыг хавар үргэлжлүүлэхээр түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-21 10:16:25

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг агаар хүйтэрч, шөнөдөө хасах градустай хонож байгаа тул нийслэлд зам засварыг түр зогсоож хавар үргэлжлүүлэхээр боллоо.

Учир нь авто замыг хасах градуст хучих боломжгүй, технологийн горим алдагддаг байна.


Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагт хааж авто замыг засах цас орсон учир авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэни байгаа. Гүйцэтгэгч байгууллага “Трүйроад” компани ойрын өдрүүдэд цаг агаар дулаахан байвал эсвэл хавар урин цаг ирэхэд өөрсдийн хөрөнгөөр дахин засахаа мэдэгдсэн аж.


Амралтын өдрүүдэд орсон цасыг 30 гаруй байгууллагын 1000 гаруй ажилчин 217 техник хэрэгслээр цэвэрлэн, 85 тонн давс, 18 тонн бодис цацжээ. 

相关新闻