ХӨВСГӨЛ: Мөрөн сумын ЗДТГ-ын хамт олон "Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-21 13:56:23

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 21 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ЗДТГ-ын хамт олон үндэсний бичиг соёлоо дээдлэн, ирэх онд хос бичигтэн болох хуулийн хэрэгжилт, албан хаагчийн ажлын байрны хөгжлийг дэмжих зорилгоор Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байна.


Хөвсгөл аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний заах аргын нэгдлийн багш нартай хамтран монгол хэл бичгийн сургалтыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар болсон.


Нийт албан хаагчдад 3 түвшний агуулгаар сургалт зохион байгуулж, эхний сарын сургалтыг Титэм ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний заах аргын нэгдэлтэй хамтран хийхээр болсон гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр ярилаа.

 

Мөн нийт төрийн байгууллагыг "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж, эх хэлээ дээдлэгч хамт олон болохыг уриалав.



相关新闻